Чернобылийн хаалттай бүсэд гарсан түймрийн улмаас цацрагийн ямар нэгэн эрсдэл үүсээгүй
- 2020-04-28
- Дэлхий
- 0
Сүүлийн үед Чернобылийн цөмийн эрчим хүчний станцын хаалттай бүсэд гарсан түймрийн улмаас Украйн улсын агаар дахь цацраг идэвхт тоосонцорын хэмжээ аюултай түвшинд хүрсэн байх магадлалтай гэсэн таамаг гараад буй. Тэгвэл Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас өнгөрөгч баасан гарагт “Украйн улсын агаар дахь цацраг идэвхт тоосонцорын хэмжээ аюултай түвшинд хүрээгүй” гэж мэдээллээ.
Украйны талаас өгсөн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийхэд тухайн улсад хийсэн хэмжилтийн дүнгээр цацрагийн түвшин маш бага хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд энэ нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй байна гэж ОУАЭА-аас мэдэгдлээ.
ОУАЭА нь түймэр гарснаас хойш Украйн улсын холбогдох байгууллагуудтай нягт харилцаатай ажиллаж, ослын үед мэдээлэл солилцох нэгдсэн системээрээ гишүүн орнуудыг тухай бүр мэдээллээр ханган ажиллаж байна.
Манай улсын хувьд Мэргэжлийн хяналтын байгууллага Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран гүйцэтгэж буй хяналт шинжилгээний дүнгээр 2020 оны 04 дүгээр сард байгалийн цацрагийн дэвсгэр түвшин хэвийн хэмжээнд байна.
Мэдээллийн эх сурвалж:
https://www.iaea.org/newscenter/pressreleases/iaea-sees-no-radiation-related-risk-from-fires-in-chornobyl-exclusion-zone
Сэтгэгдэл (0)