Авлига авч байгаад газар дээрээ баривчлагдсан хяналтын хоёр ажилтанд 10 жил шоронд хорих ял тулгаж байна

Прокурорын зүгээс тэдэнд албан ёсны ял тулгаж байгаа ч тэд одоогоор сэжигтэнд тооцогдож байна.

Молдавын Дотоод хэргийн яамны харьяа Гадаадын иргэн, орогнолын асуудал хариуцсан бүс нутгийн товчооны дарга, ажилтан 2 хүнийг авлига авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар Үндэсний авлигатай тэмцэх төвөөс мэдээллээ.

Үндэсний авлигатай тэмцэх төвийн офицерууд прокурорын ажилтнуудтай хамтран дээрх хоёр албан тушаалтныг 40 мянган лейгийн авлига авч байхад нь баривчилжээ.

Молдов Улсын нутаг дэвсгэрт оршин суух журмыг зөрчсөн асуудалд нь хэрэг үүсгэхгүй гэж дарамталж гадаадын иргэнээс 2 мянган евро өгөхийг шаардсан хэрэгт дээрх хоёр албан тушаалтан сэжиглэгдэж байна. Тэдний авлигын хэрэг нь дам авлига авах гэсэн зүйл ангид хамаарагдаж байгаа юм байна. Сэжигтнүүд 72 цагаар саатуулагдсан бөгөөд прокурорууд тэдэнд албан ёсны ял тулгаж цагдах хорих асуудлыг шийдвэрлэнэ.

Шүүхээс тэднийг буруутай гэж үзвэл 10 жил шоронд хорих, торгууль төлөх, түүнчлэн төрийн албан тушаал хашихыг хориглох ял хүлээж байна.

Эх сурвалж: ru.sputnik.md

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)