Өмнөд Солонгос дахь авлига нь манайхаас арай дөнгүүр юм
- 2020-05-03
- Дэлхий
- 0
Учир нь гэвэл тэднээс ялгаатай нь бид хэзээ ч шинэ зүйл бий болгохыг огт оролдож байсангүй.
Өмнөд Солонгос улс дэвшингүй хөгжсөн нь тэнд авлига байгаагүй дээ биш, харин ч эсрэгээрээ. Тэнд авлига байсан.
Солонгосчууд ашгаас хулгайлж байснаас биш алдагдлаас хумсалж байгаагүй гэж зарим хүмүүс тайлбарладаг. Ер нь бол үнэн, гэхдээ нэмэлт тайлбар хиймээр байна.
Солонгосчууд шинэ бизнес бий болгож сурсан хүмүүс. Энэхүү шинэ бизнес бий болгож буй мөнгөний урсгалаас хулгайлж байсан юм.
Солонгосчууд төмөрлөг, машин, усан онгоц, зурагт, хожим нь хагас дамжуулагч, ухаалаг утасны үйлдвэрлэлийг тэгээс эхэлсэн гэдгийг мартаж болохгүй. Дахин давтан хэлэхэд, тэд бүгдийг тэгээс эхэлсэн юм.
Солонгосчууд аль хэдийн бий болсон мөнгөний урсгалд хяналт тавих бус, чухамдаа шинэ мөнгөний урсгалыг бий болгож түүнээс ашиг олж байлаа. Тэд зөвхөн ашиг олохын төлөө биш харин ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байсан. Зөвөөр ойлгоорой, би авлигыг ямар ч тохиолдолд зөвтгөхгүй.
Манай болон солонгосын авлигын хооронд ямар ялгаа байна вэ? гэвэл манайд хэзээ ч шинэ зүйл бүтээн байгуулахыг оролдож байсан удаагүй. ЗСБНХУ-ын уналтын дараа бидэнд өв болж маш их хөрөнгө уламжлагдан ирсэн. Чухамдаа тэр их хөрөнгөнд хяналт тавих гэсэн санаархал нь авлигад хүргэсэн.
Хамгийн харамсалтай нь, тэр их хөрөнгийг хяналтандаа авсан ч Өмнөд Солонгосчууд шиг Hyundai болон Samsung корпорациа ашиглан дэлхийн хэмжээний өөрийн үнэт зүйлийн сүлжээ эсхүл дэлхийн хэмжээний үнэт зүйлийн хэсгийг үүсгэхийг хэн ч оролдоогүй юм. Үүний оронд ЗСБНХУ-ын үед тогтсон байсан хуучин харилцаа холбоогоо буцаан хэрэглэх нь хамгийн энгийн боломжийн шийдвэр гэж үзсэн. Харин энэ тогтвортой байдал нь оросын зах зээлийг алдсаны дараа эргээд асар том алдаа болсон юм.
Төрийн зүгээс хяналтандаа авсан хэдэн арван тэрбум ам.долларын тэр их хөрөнгө нь хөрөнгө оруулалт байсныг ойлгоогүй нь гол асуудал юм.
Урт хугацааны хөрөнгө оруулалтын ач холбогдлыг төр ойлгоогүй өнгөрсөн. Төр эдгээр хөрөнгө оруулалтын ач холбогдлыг ойлгоогүйгээс ирээдүйд хөрөнгө оруулалт хийж сураагүй юм.
Энэ л бидний гол ялгаа юм.
Эх сурвалж: strana.ua/opinions
Сэтгэгдэл (0)