Индонезийн Дээд шүүх авлигын гэмт хэрэгт оноож байгаа ял шийтгэлийн жигд бус, ялгаатай байдлыг арилгахаар зорьж байна
- 2020-05-05
- Дэлхий
- 0
Авлигын хэргийн шүүхүүд дээр баримталж байгаа ялын бодлогыг тодорхой болгож, шүүгч нарт зориулсан гарын авлага, зөвлөмж боловсруулах нь тус улсын Дээд шүүхийн нэн даруй хийх ажлуудын нэг болоод байна.
Индонези Улсын төрийн алба болон хувийн хэвшилд аль алинд нь авлигын гэмт хэргийн тоо огцом нэмэгдэж байгаа бөгөөд энэ төрлийн хэрэгт оноож байгаа ял шийтгэлийн хэмжээ тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүсийн нөлөөлөл нь аливаа авлигын гэмт хэргийг шүүн таслах, оноосон ялыг эдлүүлэх явцад төдийгүй түүнээс хойш ч мэдрэгдсээр байдаг.
Шүүн таслах ажиллагааны үр дүнд саяхан хийсэн судалгаагаар авлигын хэргээр дагнасан шүүхийн шүүгч нар адил буюу төстэй хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт маш их ялгаатай ял оноож байгаа нь тогтоогдсон бөгөөд тэдний зүгээс ийнхүү ял оноож байхдаа тодорхой үндэслэлийг нь зааж өгдөггүй байна.
Эх сурвалж: www.thejakartapost.com
Сэтгэгдэл (0)