Пакистан Улсын авлигатай тэмцэх байгууллагын стратеги үр дүнгээ өгч байна

Пакистан Улсын Авлигатай тэмцэх үндэсний товчоо нь авлигачдыг илрүүлэх, тэдний хулгайлсан хөрөнгө мөнгийг хураан авч улсын төсөвт оруулах зорилготойгоор 1999 онд байгуулагджээ.

Тус байгууллага 2019 онд нийт 51591 гомдлыг хүлээн авснаас 46123 гомдлыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 13299 гомдлыг нягтлан үзэж байна. 

Байгууллагын удирдлагаас 2019 онд нийтдээ 1464 гомдол дээр шалгалтын ажиллагаа явуулахаар шийдвэр гаргаснаас 1362 гомдлын шалгалтын ажиллагааг дуусгасан бөгөөд одоогоор 770 гомдол дээр шалгалтын ажиллагааг явуулж байна.

Нийтдээ 574 гомдол дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах зөвшөөрлийг 2019 онд авсан бөгөөд одоо нийтдээ 658 хэрэг бүртгэлтийн хэрэг дээр ажиллаж байна. Түүнчлэн 221 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, 217 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгасан ба 335 хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 2019 онд нийтдээ 150 тэрбум рупиг шууд болон шууд бус байдлаар хураан авсан бөгөөд одоогийн даргын ажиллах хугацаанд нийтдээ 178 тэрбум рупигийн хөрөнгийг шууд болон шууд бус байдлаар хураан авч улсын төсөвт оруулжээ.

Эх сурвалж: www.thenews.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (122.201.23.226)

    2020-05-06

    ingeed neg ajillaad ogdoggui uym bh daa ATG