Хонгконгийн их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт зохион байгуулагджээ
- 2020-05-06
- Дэлхий
- 0
Хонгконгийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчид их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтаа 2020 оны 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд өгсөн байна. Шалгуулагчид маск зууж, биеийн халуунаа шалгуулан, эрүүл мэндийн мэдүүлэг бөглөж, 1.8 метрийн хоорондын зайтай байрлуулсан суудалд сууж шалгалтаа өгчээ.
Ерөнхий боловсролын сургуулиудад байрлах 350 шалгалтын байрнаас 51 нь дүрслэх урлагийн бичгийн шалгалтыг зохион байгуулсан.
Шалгалтын явцад хяналт тавьсан эрх бүхий байгууллагын мэдээлж байгаагаар шалгалтад орохоор бүртгүүлсэн байсан 52 мянган шалгуулагчаас 298 хүн өвчтэй эсхүл шалгалтын өдөр Хонгконгт байгаагүй, Хонконгийн их сургуульд элсэн орохгүй гэсэн шалтгаанаар шалгалтаа өгөөгүй байна. Халуунтай байсан 6 шалгуулагчийн 5 нь үүнийхээ улмаас шалгалт өгөх газарт огт ирээгүй бол 1 нь ирсэн хэдий ч түүнийг шалгалтын байранд нэвтрүүлээгүй байна.
Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдах байсан боловч цар тахлын улмаас нэг сараар хойшлогдсон байсан. Тус улсад КОВИД-19 халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдэж байгаа ч гэсэн Хонгконгийн Боловсролын газар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар шийдэж, олон улсын бакалавр, IGCSE (International General Certificate of Secondary Education - Дунд боловсролын олон улсын гэрчилгээ) зэрэг шалгалтыг цуцалсан.
Элсэлтийн шалгалт зохион байгуулагдах өдөр Хонконгт "Ковид-19" халдварын тохиолдол 1036 байсан бол 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 1041 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: БСШУСЯ
Сэтгэгдэл (0)