Архангай аймгийн Хайрхан сум руу орж, гарах хөдөлгөөнийг хаажээ
- 2020-05-07
- Орон нутаг
- 0
Архангай аймаг Хайрхан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн тул 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоож, сумаас орох гарах хөдөлгөөнийг хаасан байна.
Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тус сумын засаг дарга В.Мөнхбатаас тодрууллаа.
Тэрбээр "Одоогийн байдлаар шүлхий өвчин гэдэг нь тогтоогдоогүй. Асгат багийн Шар хадны өвөр гэх газар нутагт мал амьтны гоц халдвар шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн. Иймд манай суманд тавдугаар сарын 5-19-ны хооронд хязгаарлалтын дэглэмийг тогтоож халдваргүйжилтийн ажлыг хийж байна" гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (0)