Говьсүмбэр аймгийн Онцгой комисс цахимаар дадлага сургуульд хамрагдаж байна

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа   “Ковид-19 халдварт цар тахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль улсын хэмжээнд цахимаар явагдаж байна.

Аймгийн Онцгой комисс Улсын онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар холбогдож, дадлага сургуульд оролцож байгаа бөгөөд өгөгдсөн цагийн байдал дээр штабын дадлага сургуулийг явуулж байна.

Штабын дадлага сургуульд аймгийн Онцгой комиссын 20 гишүүн, төрийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Төлөвлөлт, Ажиллагаа, Ар тал хангалтын хэсгийн 30 албан хаагч,  гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 13 штабын бүрэлдэхүүн хамрагдаж байна.

 

Говьсүмбэр аймгийн ЗДТГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)