Украины Ерөнхий Прокурор асан Рябошапкад эрүүгийн хэрэг үүсгэв
- 2020-05-11
- Дэлхий
- 0
Украин Улсын Авлигатай тэмцэх прокурорын тусгай газраас тус улсын Ерөнхий Прокурор асан Руслан Рябошапкад эрүүгийн хэрэг үүсгэв. Прокурорын газраас мэдэгдсэнээр уг хэргийн шүүхийн өмнөх мөрдөн байцаалтыг Украины Авлигатай тэмцэх үндэсний товчоо явуулна.
Ерөнхий Прокурор асныг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4-т заагдсан “албан тушаалтан хээл хахууль авсан, эсхүл хээл хахууль өгөх тухай санал, амлалтыг хүлээн зөвшөөрсөн” гэмт хэрэг болон мөн хуулийн 366-1 дугаар зүйлд заагдсан “худал мэдээлэл өгсөн” гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар Ерөнхий Прокурорын газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.
Руслан Рябошапкаг Украины Дээд Рада буюу парламентын санал хураалтаар Ерөнхий Прокурорын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд тэрээр одоо гэр бүлийн хамт Францын Страсбург хотод байгаа юм.
Эх сурвалж: www.unian.info
Сэтгэгдэл (0)