Улсын хэмжээнд 923.1 мянган толгой мал хорогдсон байна
- 2020-05-12
- Орон нутаг
- 0
Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31.0 сая хээлтэгч малын 18.8 сая (60.8хувь) нь 2020 оны эхний 4 сард төллөсөн байна. Эм хонины 68.0 хувь, эм ямааны 61.3 хувь, ингэний 35.2 хувь, үнээний 34.0 хувь, гүүний 19.6 хувь нь төллөжээ.
Гарсан төлийн 96.1 хувь буюу 18.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 214.1 (1.2хувь) мянгаар өссөн байна. Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон 31.0 сая эх малын 184.3 мянга (0.6хувь) нь 2020 оны эхний 4 сард хорогдсон байна.
Эх сурвалж: ҮСХ
Сэтгэгдэл (0)