Зам тээврийн ослоос сэрэмжлүүлж байна

Ихэнх нутгаар усархаг бороо, цас орж, салхи ширүүсэх төлөвтэй байна. Энэ үеэр бороо, цас орсны улмаас замын гадаргууд гулгаа үүсэх, салхи ширүүсч замын үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг эрсдэлтэй тул эрхэм жолооч, явган зорчигч нарыг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон зөвлөж байна.

Мөн:

1. Эрхэм жолооч та хурд хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,

2. Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед буцаж эргэх, гүйцэж түрүүлэх, түр зогсох үйлдлийг хийхгүй байх,

3. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед ослын дохионы болон ойрын гэрлийг асааж болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх,

4. Явган зорчигч та замын хөдөлгөөний дүрэмд зааснаар явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. 

Эх сурвалж: ТЦА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)