Сөүл хотын томоохон эмнэлгийн дөрвөн сувилагчаас халдвар илэрчээ
- 2020-05-19
- Дэлхий
- 0
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын хамгийн том нэгдсэн эмнэлгүүдийн нэг болох “Samsung Medical Center” эмнэлгийн дөрвөн сувилагчаас коронавирусний халдвар илэрсэн гэж Сөүл хотын захирагч Пак Вон Сон өнөөдөр мэдээллээ.
“Сувилагч нартай ойр байсан эмнэлгийн ажилтнууд, өвчтөнүүд зэрэг 277 хүний 265-д шинжилгээ хийж байгаа бөгөөд эмнэлгийн зарим хэсгийг түр хугацаагаар хаасан” гэж Пак Вон Сон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Зүрх судасны мэс заслын тасгийн сувилагчийн шинжилгээний хариу даваа гарагт эерэг гарсны дараа өөр гурван сувилагчаас халдвар илэрчээ. Халдвар илэрсэн эхний сувилагч өнгөрсөн амралтын өдрүүдэд ажилдаа ирээгүй бөгөөд ням гаргийн шөнөөс өндөр халуурч эхэлжээ.
“Samsung Medical Center” эмнэлгийн мэдээлснээр, уг сувилагч саяхан халдварын голомт болсон Сөүл хотын Итаевон дүүрэгт очоогүй ажээ. БНСУ-д даваа гарагт коронавирусний халдварын 13 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 11078 болжээ. Шинэ тохиолдлуудын ес нь дотоодод халдварласан байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл (0)