Баянхонгор аймгийн ЗӨСТ Өлзийт сумд ажиллалаа
- 2020-05-22
- Орон нутаг
- 0
Баянхонгор аймгийн ЗӨСТ 2020 оны 05-р сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын Онцгой комисс, Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид нийт 25 албан хаагчдад “ЭМС-ын А/160 тушаал”, “Боом сэжигтэй дуудлага” сэдэвт сургалт хийж, 30 ширхэг санамж хуудас тараалаа. Тус сумын голомтот нутагт оршин суудаг иргэдэд эрүүл мэндийн үзлэг, тандалт судалгаа хийсэн.
Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Сэтгэгдэл (0)