ОХУ-ын элчин сайд И.К.Азизов Говьсүмбэр аймагт айлчиллаа
- 2020-05-25
- Үнэн
- 0
Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Искандер Кубарович Азизов, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Л.Хангай, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1 дүгээр орлогч дарга Игорь Васильевич Мелостных нар Говьсүмбэр аймагт тавдугаар сарын 20-ны өдөр айлчиллаа.
Уг айлчлалын бүрэлдэхүүн болон аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж Орос цэргийн алдрын хөшөөнд хүндэтгэл үзүүлж тус цогцолборын тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцав.
Говьсүмбэр аймагтай хамтын ажиллагааг өргөжүүлж цаашид бүх талаар дэмжин ажиллахаа ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд И.К.Азизов илэрхийллээ.
Мөн Говьсүмбэр аймгийн иргэдээ төлөөлөн аймгийн Засаг дарга Г.Батсуурь ОХУ-ын иргэдэд 5000 ширхэг амны хаалт/маск/, зайнаас халуун хэмжигч 5ш тус тус хандив болгон гардууллаа.
Энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ОХУ-ын Элчин сайд И.К. Азизовтой уулзалт хийж Говьсүмбэр аймаг дахь “Орос цэрэг”-ийн алдар цогцолборын бүтээн байгуулалт, тохижилтын ажил болон цаашид уг цогцолборыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх чиглэлээр санал солилцож хамтран ажиллахаар болсон юм.
Сэтгэгдэл (0)