Дансны нэгдсэн сангийн талаар танилцуулж байна
- 2020-05-27
- Эдийн засаг
- 0
Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд бага дүнтэй буюу гурван сая төгрөг хүртэлх төлбөрийн системийг бүрэн шинэчилж, ACH+ буюу Автомат клиринг хаус системийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр амжилттай нэвтрүүлсэн. Тус системийн дэд систем болох Дансны нэгдсэн санг нэвтрүүлснээр харилцагч төлбөр, тооцоог гүйцэтгэхэд бий болох давуу талыг танилцуулж байна.
Дансны нэгдсэн сан нь хэрэглэгчийн дансны нэр, дугаар гэсэн үндсэн мэдээллийг утасны дугаар, и-мэйл гэх мэт дахин давтагдашгүй мэдээлэлтэй холбон бүртгэлжүүлэх, системийн оролцогчид үүссэн дансны мэдээллийн сангаас лавлагаа авах, банк хоорондын төлбөр тооцоонд ашиглах боломжтой систем юм. Ингэснээр хүлээн авагчийн дансны нэр, дугаар зөрөх алдаанаас үүдэлтэй гүйлгээ амжилтгүй болох эрсдэл буурах, харилцагчийн болон банкны нэр, дансны дугаар зэрэг мэдээллүүдийг нэгтгэсэн дахин давтагдашгүй мэдээлэллийг ашиглан хялбар аргаар гүйлгээ хийх зэрэг давуу талуудтай юм.
АСН+ системийн дансны нэгдсэн санд оруулсан банкны харилцагчийн дансны нэр, дугаар мөн үүнтэй холбосон утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээлэл нь зөвхөн төлбөр тооцоонд ашиглагдах бөгөөд гуравдагч этгээд өөр зориулалтаар ашиглах боломжгүй юм.
ДНС-ийн талаарх эрх зүйн зохицуулалтыг ЭНД холбоосоор харна уу...
Сэтгэгдэл (0)