Цар тахлын үед Хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх зөвлөмжийг гаргажээ

COVID-19 цар тахлын тохиолдол Монгол Улсад өчигдрийн байдлаар /2020.05.28/ 161 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Эрүүл мэндийн яамнаас цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ улам чангаруулах, гараа угаах, маскаа тогтмол зүүх зэрэг зөвлөгөө, зөвлөмжийг олон нийтэд хүргэсээр байгаа юм. Тэгвэл удахгүй болох Эх үрсийн баярыг цар тахлын үед хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх зөвлөмжийг ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС хүргэж байна.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!!
ХҮҮХДИЙН БАЯРЫН ЗӨВЛӨГӨӨ

Эцэг, эхчүүдэд:

• Хүүхэддээ КОВИД-19, хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах
• Хүүхэддээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин)
• Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт)
• Найз нөхөддөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох
• Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
• Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх
• Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах
• Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байх

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)