“Шонхор” зах дээр үхрийн мах кг нь 17000 төгрөгийн үнэтэй байна

Хүнсний томоохон зах, худалдааны төвүүдэд мах, махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг сарын дотор огцом өсчээ. Өчигдрийн байдлаар “Шонхор” зах дээр үхрийн цул мах кг нь 17000, хонины цул 12500, адуу 9000, ямаа 9500, тэмээ 8500 төгрөгийн үнэтэй борлуулж байв. Махны үнийн өсөлт нь орон нутгаас мах ховор ирж байгаатай холбоотой хэмээн худалдаачид тайлбарлаж байна.


-Ямар шалтгаанаар махны үнэ өсч байна вэ?

-Нийлүүлэлт муу учраас үнэтэй байна. Өнөө өглөө хөдөөнөөс орж ирсэн хонины махыг кг тутмыг нь 9500 төгрөгөөр бөөндөж авсан. Ховор байгаа учраас үнэ нь өсөөд байна гэж харж байна. Худалдаачид бид бөөндөж авсан махаа жижиглэж зарахдаа хаягдлаа хасаад нэг кг тутамд нэг хоёр мянган төгрөг нэмж борлуулдаг.

-Жил жилийн өдийд махны үнэ нэмэгддэг байх аа?

-Хаврын улиралд бага зэрэг өсдөг. гэхдээ энэ жил ховор байгаа болоод тэр үү арай дэндүү үнэтэй байна гэлээ.

Мах худалдан аваад зогсож байгаа иргэн Н.батмөнх “Монголчууд махаа авч идэж дийлэхгүй боллоо. Хонины хоёр гуя тавиулахад 140,000 төгрөг болж байна шүү дээ. Манайх шиг олуулаа айл арав хоног л идэх хоол. гэтэл цалин хөлс ямар байгаа билээ. уг нь нөөцийн мах арай хямд байгаа. Манай байрны хажуугийн дэлгүүрээс хоёр хоногийн өмнө нөөцийн мах авсан чинь идэх юм гарахгүй ихэнх нь яс байна. Нэг уутандаа гурав, дөрвөн кг жин татаж байсан. дааж идэхээргүй хатуу юм билээ. Тэрийг авсанаас үнэтэй ч гэсэн худалдааны махаа аваад идсэн нь арай арвитай гэж бодож байна” хэмээн халаглалаа.

Махны худалдаачин Наранбаатар махны үнэ хэзээ буурах талаар ийн тайлбарлалаа. “Мах туранхайдуу байхаар орж ирэх нь багасдаг. Ногоо гараад мал таргалаад ирэхээр малчид малаа төхөөрч, хотод нийлүүлэлт нэмэгдсэнээр үнэ нь бага багаар хямдардаг. Наадам өнгөрөөд махны үнэ сайн хямдардаг шүү дээ. Зам хаасан учраас мах орж ирэхгүй үнэ нь өсөөд байна уу гэж иргэд асуугаад байгаа. Тийм зүйл байхгүй. Нийслэл рүү мах оруулж ирэхийг хориглоогүй учраас үүнтэй холбоогүй. Малчид л малаа төхөөрөхгүй байна. Ноднин өдийд арай ч ингэж өсөөгүй шүү. Үхрийн цул мах 12000-аас дээш гараагүй. Хүмүүс үнэтэй байна гээд худалдан авалт муу байна. Авах хэцүү, авахгүй байх хэцүү юм даа гээд бага багаар л авч байна даа. Хэзээ байхдаа мах 17000 хүрч байлаа даа. Энэ хямралын үед хүнсний гол хэрэглээ махны үнэ өссөн нь иргэдэд хүндээр тус ч байгаа нь мэдээж шүү дээ” гэв.

НӨӨЦИЙН МАХАНД ИРГЭД АМ МУУТАЙ БАЙНА

Өнөө жилийн хувьд нөөцийн махны нийлүүлэлт сайн байгаа хэдий ч чанаргүй муу мах байна гэсэн шүүмжлэлийг иргэд хэлж байгаа юм. Улаанбаатар хот болон төв суурин газруудад жил бүрийн хаврын улиралд махны нийлүүлэлт багасч, үнэ нь өсдөг тул махны үнийг тэнцвэржүүлэх зорилгоор улсаас нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг билээ. Энэ жилийн хувьд нөөцийн махны чанар муу байгаа нь махны үнийг тогтворжуулах үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн бололтой. Өөрөөр хэлбэл, нөөцийн махны худалдан авалт сайн байсан бол махны үнэ огцом өсөхгүй хэвийн хэмжээндээ байх байлаа хэмээн худалдаачид хэлж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн маханд дугаарлаж зогсдог байсан иргэд энэ жилийн хувьд тоож авахгүй шахуу байдал ажиглагдаж байна. Нөөцийн мах худалдаж байгаа хэд хэдэн хүнсний дэлгүүрт ороход мах авахаар дугаарлаж байгаа хүн харагдсангүй. Иргэд хөлдөөгчинд байгаа махыг ухаж ухаж, эргүүлж тойруулж харж байгаад буцаагаад тавьчихаж байгаа байдал хэд хэд харагдлаа. Үхрийн мах 7700, хонины мах 6700, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байв. Дэлгүүрийн худалдагч бүсгүй ийн ярилаа. “Нөөцийн махны эрэлт анх худалдаанд гарахдаа маш сайн байсан. Өглөө дэлгүүр нээхэд дугаарлаад зогсчихдог байсан. Гэвч удаагүй худалдан авалт буурсан. Зарим хүмүүс амттай сайн мах байна гэдэг бол ихэнхдээ муу, хатуу, яс ихтэй мах байна гэж шүүмжилж байгаа” хэмээв.

Улсын хэмжээнд ХХААХҮЯ-наас гаргасан мэдээгээр 2020 онд махны нөөцийн тоо хэмжээ нэмсэн байна. Өнгөрсөн жил 4 мянган тонн мах нөөцөлж бэлтгэсэн бол энэ жил 12 мянган тонн мах зах зээлд нийлүүлээд байгаа аж. Өдөрт 100 тонн, сард 3000 тонн нөөцийн мах нийлүүлэхэд Нийслэлийн энэ хаврын хэрэгцээ хангагдана гэж тооцоолсон байна. Худалдаачдын хэлснээр махны үнэ буурах нь тэдний орлогод ашигтай, өсвөл махаа зарж чадахгүй байдалд хүрдэг учир мах ховор байгаа өдийд нөөцийн мах чанартай байвал махны үнэ өсөхгүй байсан хэмээв. Түүнчлэн нөөцийн мах чанаргүй байгаа болоод эрэлт нь нийлүүлэлтээ хангахгүй үнэ огцом өслөө хэмээн тайлбарлаж байна. Энэ жилийн хувьд нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 169 хорооны 413 дэлгүүрээр дамжуулан худалдаж байгаа аж.

О.ЦЭГМИД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • (103.229.122.109)

    2020-06-09

    Үнэн үү? 6-р сарын 6 нд мах авахад үхрийн цул 14000 гэж байсан. Мэдээгээ нийтлэхдээ бодолтой үнэн бодиттой байдлыг хангах, нийгэмд бухимдал үүсгэх нь ёс зүйгүй асуудал юм. Захиалгатай ийм юм бичээд байдаг юм уу?

  • (139.5.216.184)

    2020-06-09

    Малчид мөнгөтэй байгаа тул малынхаа үнийг хаданд гаргасан. Учир нь хятадууд өндөр үнээртуранхай ч хамаагүй мал мах 7500 төгрөгөөр авсан. Монгол ченжүүд бус хяталуудад л зарах сонирхолтой олон сая малаа бэлчээр устгаж хадгалаад буй. Хүүхдийн 100 мянга, оюутан залуус нь хот хүрээгээр сэлгүүцэж мөнгө үрэхгүй байгаа, эрт өндөр насны тэтгэвэр авдаг болсон зэрэг нь махны үнэнд нөлөөлж байгаа. Урагшгзй төр махны зах зээлээ хятадуудад өгсөн. Хахуулиар. 6 р сарбн сарын 24 нд хариуцлага тооцож чадах уу тэнэгүүдээ

  • (139.5.216.184)

    2020-06-09

    6-р сарын 24 нд хариуцлагатай сонгууль өгч сайн төрийг л байгуулцгаа. Боломж тагны гарт.

  • АРД (202.9.46.227)

    2020-06-08

    ОДООГИЙН ТӨР БАРЬЖ БАЙГАА МАН-ЫН ЗГ-ЫН ТЭРГҮҮН ХҮРЭЛСҮХ ТА, УИХ-ЫН ДАРГА ЗАНДАН ШАТАР ТА САЙД НАРААСАА МАН-ЫН ГИШҮҮДЭЭСЭЭ АСУУГААРАЙ ТАНАЙ НАМЫГ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ АВЧ УЛС ОРНЫГ УДИРДАЖ ЭХЭЛХЭД БИДНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ МАХНЫ ҮНЭ ЯМАР БАЙВ ОДОО ЯМАР БОЛСОН БАЙНА МӨН ЗАСАГЛАЖ ЭХЛЭХЭД ЧИНЬ ТЭТГЭВЭРИЙН ХӨГШНИЙ ТЭТГЭВЭР ЯМАР БАЙВ ОДОО ЯМАР БАЙНА ЭНЭ 2 ҮЗҮҮЛЭЛТЭЭР Л ТА НАРЫН ӨЧҮҮХЭН АЖЛЫГ ДҮГНЭЖ БОЛНО ТЭГЭЭД ЛАВШРУУЛВАЛ ХЭЛЭХ Ч ҮГ ОЛДОХГҮЙ ХУЛГАЙ ЛУЙВАР АЛЛАГА ТӨРИЙН НАЙМАА 60 ТЭР БУМЫН БУЗАР МАНАНГИЙН ЭРДНЭТИЙН ЛУЙВАР ГЭЭД ӨЧНӨӨН ЮМ ГАРЧ ИРНЭ. СОНГУУЛИАР БИТГИЙ ХУДЛАА ЯРЬЖ ТӨР ТҮМНИЙ АЖЛЫГ АЛДАГДУУЛЖ БАЙ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА

  • (192.82.71.253)

    2020-06-08

    Хятадруу гаргах махаа боль нөөцийн махыг гараараа эвдвэл илүү идэнгэтэй тэгвэл улсууд их авна малчид блхоор мах хямд байна гээд байсан

  • зочин (66.181.161.5)

    2020-06-07

    Арай л биш юмаа. Монголчууд махаа чидэж чадахаа байлаа. Төр засаг гэж алгаа... байдаг махыг нь хужаа руу гаргачихаж байгаа ш дээ

  • зочин (64.119.19.173)

    2020-06-06

    ШӨХГазарын малнууд ажилаа хийж чадахгүй бол чаддагт нь ажилаа өгөөд зайлаач малчид малаа 8500гаас дээш өгдөггүй авдаг ч үгүй ийм байхад мах зарж байгаа шуналын туламнуудыг хязгаарлах боломж ШӨХгазарт байгаа шүү.

  • зочин (202.179.24.75)

    2020-06-05

    ийм арчаагүй лалрууд шд,мах зардаг пизда авгайчууд,тэд нар ядуураад ард түмэн нь баяжаад байгаан байх даа