Б.Дэлгэрмаа ХАБЭМТөвд 33 гаруй жил тасралтгүй ажиллаж байна

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь  Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцөлийг судлах, үнэлгээ хийж дүгнэлт гаргах, ХАБЭА-н сургалт сурталчилгаа хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд хөдөлмөр магадлал зохицуулалт хийх, эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм.

ХАБЭМТөв нь 1967 онд “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 54 дэхь жилтэйгээ золгож байна. Тус төвийн хүний нөөцийн бодлого, зорилго үйл ажиллагааны чиглэл өргөжин дээшилж буй нь үе үеийн дарга удирдагчид, ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаалсан. Тэгвэл ХАБЭМТөвд хамгийн олон жил буюу 33 жил тасралтгүй ажилласан ажилтан бол Б.Дэлгэрмаа юм. Тэрбээр анх 18 настайдаа “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэй байх үед нь ажилд оржээ.

Төрийн албаны залгамж, халаа тасралтгүй ажиллах боломж бололцоог ийн бүрдүүлсний дүнд тэрбээр энэ байгууллагын түүхийг 30 гаруй жил хамтдаа бүтээлцэж байна.

Байгууллагын хүний нөөцийн бодлого, ажилчиддаа тогтвор суурьшилтай, сэтгэл хангалуун ажиллуулах зорилгын нэг тод жишээ энэ юм.

Д.Сүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ЗОЧИН (122.201.22.152)

    2020-06-12

    Б.Дэлгэрмаа та ер нь энэ нийгэмд чухам юү бүтээсэн хүүхэн бэ

  • Зочин (202.179.26.1)

    2020-06-12

    Манай хүүхнүүд мундаг шүү сайн байна. Одоо ийм үед үсээ сайн гоёж байгаарай үс сайхан бол зүс сайхан эрэгтэйчүүд үсчинд байнга орж байна. Манай эмэгтэйчүүд боочихоод яваад байгаа нь гундуу харгадуулаад байна. Бас дээр жоохон бондгор байна. Тэрнээс үнэхээр гайхалтай мундаг хүмүүс ажилсаг.

  • (150.129.143.42)

    2020-06-12

    Yamar mundag yum