Хятад улс “доллар болон биткоинийг устгагч”-ийг эхлүүлж магадгүй
- 2020-06-14
- Дэлхий
- 0
Цахим юань америкийн мэргэжилтнүүдийг айлгаж байна. БНХАУ-ын Төв банкаас мөнгөн тэмдэгтийг криптовалютаар орлуулах, мөнгөн дэвсгэртийг банкны гүйлгээнээс гаргах шийдвэр гаргасан талаар Bloomberg мэдээлсэн байна.
Энэхүү “цахим юань” нь банкны системээс цаасан дэвсгэртийг шахан гаргах бөгөөд Хятадын Засгийн газрын бүрэн хяналтад байх болно. Шинэ мөнгөн тэмдэгт нь ам.долларын аюултай өрсөлдөгч болж болзошгүй гэж барууны шинжээчид үзэж байна.
Түүнчлэн АНУ-аас зарим оронд тавьж байгаа эдийн засгийн хориг арга хэмжээг тойрч бусад улс орнуудтай төлбөр тооцоог АНУ-д мэдэхгүйгээр хийх боломжийг нээж байгаа, энэ нь аливаа санхүүгийн урсгалыг АНУ-ын зүгээс саатуулах нөхцлийг хааж байна.
БНХАУ-аас гаргахаар төлөвлөж байгаа уг шинэ хэрэгсэл нь бодит мөнгөтэй хамаарч түүнийг бодитойгоор орлон санхүүгийн эргэлтийг хурдасгаж, төрөөс бүрэн хянах боломжийг олгож байна. Цаасан мөнгөн дэвсгэртэй харьцуулахад шинэ хэрэгслийн санхүүгийн урсгал хурдтай, тэдгээрийн хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой байна.
Шинэ хэрэгслийг дэмжигчид үүнийг нэвтрүүлснээр олон асуудлыг шийдэж болохыг олж харж байна. Жишээ нь, “шинэ цахим мөнгөн тэмдэгт” нь рейтинг, хөрөнгийн хэмжээ зэрэг дэлхийн санхүүгийн байгууллагуудаас гаргадаг үнэлгээнээс хамаарахгүй тул улс орны санхүүгийн салбарын эрсдлийг бууруулна. Үүнээс гадна авлига болон хуурамч схем зэрэг луйврын оролдлогын эсрэг сайн хамгаалалт болно.
Шинэ цахим юань нь биткойнийг ч “бут цохиж” магадгүй гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын улс төрчид, санхүүчид цахим юань гарсанаар үүсэх эрсдэлийг судлаж долларын эсрэг заналхийлэл гэж үзэхгүй байгаа нь бусад шинжээчдээс ялгаатайг нийтлэлд дурдсан байна.
Эх сурвалж: liter.kz
Сэтгэгдэл (0)