Сэрэмжлүүлэг: Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна

Өнгөрсөн шөнө буюу 2020 оны зургаадугаар сарын 20-ны 02:00 цаг орчим Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг Төв аймгаас хот руу явах авто замд Т.Ланд 200 маркийн автомашин онхолдож, зорчиж явсан хоёр зорчигч амь насаа алдсан ноцтой осол гарсан байна.

Жолооч та бүхнийг Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, хамгаалах бүсийг хэрэглэн замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна. 

 

 

 

 

 

 

 

#Та бүхэн #анхаарал #болгоомжтой замын хөдөлгөөнд #оролцоно уу!!!

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)