Европын холбоонд нэвтрэх орнуудын жагсаалтад Монгол Улс багтлаа

Брюсселийн удирдлагууд ирэх сарын 1-нд олон улсын хилээ нээхээр товлосон бөгөөд Европын холбоонд нэвтрүүлэх болон хүлээж авахаас татгалзсан орнуудын жагсаалтыг нийтэлжээ. "Euronews" агентлагийн уламжилснаар хүлээн зөвшөөрөгдсөн орнуудын жагсаалтад 54, хориглосон жагсаалтад 47 улс багтсан аж.

 

Хүлээн зөвшөөрсөн орнуудын жагсаалтад Монгол Улс багтсан байна. "COVID-19"-ийн халдварын түвшинд үндэслэн энэхүү жагсаалтыг гаргажээ. Харин Бразил, Катар, АНУ, Орос улсыг хассан нь дипломат маргаан дагууллаа. Тэд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Европын холбооноос шаардсан бөгөөд Брюсселийн тал жагсаалтыг хоёр долоо хоног тутамд хянахаа мэдэгджээ.

 

Европын Комиссын төлөөлөгч Эрик Мамер "Европын холбоо нь аль улсаас аялагчдыг хүлээж авах нь аюулгүй болохыг тодорхойлох дотоод бодлоготой. Энэ шийдвэрийг эрүүл мэндийн шалгуурт үндэслэн гаргадаг" гэжээ. Шенгений дотоод хилийг дахин нээх тухай зөвлөмжийг энэ сарын 15-нд гаргасан бөгөөд европчууд тахлын өмнөх үе шиг хилийн хориогүйгээр” чөлөөтэй зорчих боломжтой болно.

 

Х.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2020-06-29

    Манай үнэн мундаг байлаа шүү