Л.Мөнхтүшиг: Энэ сард зөвхөн агаараар 3000 иргэнээ татан авна

УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг: “Нислэгүүдийг тоог нэмсэн. Цаашдаа ч нэмнэ. Энэ сард хийх нислэгийн хуваарь гарсан. Эхний нислэгийг БНСУ руу маргааш үйлдэнэ. Маргааш тус улс руу хоёр онгоц ниснэ. Мөн Энэ сарын 4-нд Токио, 7нд ахин СӨҮЛ рүү, дараа нь БНТУ, Европ дахь Монголчуудаа татан авахаар 9-нд нислэг үйлдэнэ. Онгоц 10-ны өглөө УБ-т газардана. Дараа нь Сөүл рүү транзит нислэг үйлдэнэ.

Энэ сарын 20-нд Сөүл рүү

  • 21-нд Токио руу
  • 26-нд Франкфурт хот руу транзит нислэг үйлдэнэ.

Нислэгийн огноог тогтохдоо тусгаарлах байрны хүрэлцээг харгалзан үзсэн. Хэрэв байрны хүрэлцээ нэмэгдвэл дээрх дурдсан нислэг нэмэгдэнэ. Мөн бид хилийн боомтоор иргэдээ татан авч байна. 5-6ны өдөр Алтанбулаг боомтоор ОХУ дахь оюутнуудаа татан авна. Мөн БНХУ дахь иргэдийг 2-3-ны өдрүүдэд Замын-Үүд боомтоор дамжуулан хэрэгжүүлнэ. 308 иргэн ирэх хүсэлтээ гаргасан. Тэдний дунд оюутнууд, албадан саатуулагдсан, эмнэлгийн тусламж аваад нутагтаа эргэж ирсэн гэх мэт иргэд багтсан.

Иргэдийг татан авч буй байдал өмнөхөөс ихээхэн өссөн. Энэ сард зөвхөн агаараар 3000 иргэнээ татан авна гэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай