Ерөнхийлөгч Лопез Обрадорын авлигын эсрэг үйл ажиллагаа амжилтгүй байна
- 2020-07-04
- Дэлхий
- 0
Ерөнхийлөгч Лопез Обрадор Мексикийн хамгийн том баялаг бол “тус улсын ард түмний шударга байдал” хэмээн тодорхойлж байсан ч түүнийг ажиллаж эхэлснээс хойших 18 сарын хугацаанд Мексик дэх авлигын түвшин нэмэгдсэнийг хараат бус судалгаа харууллаа.
Өнгөрсөн жил төрийн албанд нэг хүний төлсөн дундаж хээл хахуулийн хэмжээ 2017 оныхоос 70 орчим хувиар нэмэгдсэн болохыг тус улсын статистикийн институт “Inegi”-ээс гаргасан судалгаа харууллаа. Өөрөөр хэлбэл дундаж хээл хахуулийн хэмжээ 2017 онд 2273 песо байсан бол энэ удаагийн судалгаагаар 3822 песо болж өссөн байгаа бөгөөд энэ хэмжээ нь Мексикчүүдийн 40 хувийн сарын цалинтай тэнцэх дүн юм.
Мөн “Америкийн нийгэм/Америкийн зөвлөл” байгууллагаас гаргасан Авлигатай тэмцэх чадавхын индексээр Мексик улс 10 оноо авахаас 4.55 оноо авсан нь өнгөрсөн жилийн түвшнээс 0.1 нэгжээр буурчээ.
Эх сурвалж: anticorruptiondigest.com
Сэтгэгдэл (0)