Хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас 5000 орчим мал үерийн усанд үхжээ
- 2020-07-06
- Орон нутаг
- 1
2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас 5000 орчим мал үерийн усанд үхсэн. Төв аймгийн Онцгой комиссын хуралдаанаар үхсэн малын сэг зэмийг яаралтай устгалд оруулан, ариутгал халдваргүйтгэл хийх шийдвэр гарсан билээ.
Онцгой байдлын алба хаагчид Төв аймгийн Сэргэлэн, Баян, Баянцагаан сумын нутагт орших Сүүж нуураас орон нутгийн малчидтай хамтран сэг зэмийг устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа.
Төв аймгийн ОБГ
Сэтгэгдэл (1)
AX (127.0.0.1)
Малчин хүн цаг агаарын мэдээнээс гадна тэнгэрийн байдлыг ажиглаж, цаг агаарын үзэгдлийг өдөр төдийгүй цаг, минут танин мэдэж, малынхаа хариулга, маллагааг зохицуулж байх үүрэгтэй шүү дээ. Тэгэх аваас нэг удаагийн бороо, үерт 5000 малаа үхүүлээд байхгүй шүү дээ.