Д.Нямхүү: Таван хүнд коронавирус илэрч, зургаан хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 11692000 хүн өвчилж, 593000 хүн нас барсан байна. Одоогийн байдлаар 6,6 сая хүн эдгэрч 5 сая хүн эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-ийн захиарл Д.Нямхүү: Долдугаар сарын 6-ны өдөр нийт 757 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 752 хүнд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20-34 насны таван хүнд коронавирус илэрлээ. 757 хүнээс шинжилгээ авсан, энэ бол их тоо.

Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжиж байна. Алтанбулагийн боомтоор өчигдөр 85 ирсэн 85 хүнээс сорьц цуглуулах ажил явагдаж байна.

Хөрш орнууд маань халдварыг алдаж, эрүүл мэндийн салбар нь самгардаж байна. Энэ бол бидэнд өгч байгаа дохио сануулга. Тиймээс иргэд зуны дэлгэр цагт хөдөө гарч, нэг дор олноороо бөөгнөрөлгүй, шим тэжээлтэй зүйлээр хооллож, дархлаагаа сэргээхийг уриалж байна. Тэврэлдэж золголдохгүй, хөөрөг дамжуулахгүй амрахыг зөвлөж байна. Ирэх намар томуугийн дэгдэлттэй коронавирусийн халдвар хавсрах эрсдэлтэй гэж анхааруулж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай