Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ
- 2020-07-09
- Видео
- 0
ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 8-нд нийт 701 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д тусгаарласан 12 хүн, Орхон-Уул аймагт тусгаарласан нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Тэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20, 22 настай эмэгтэйчүүд байна.
Шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан Сөүлээс ирсэн 508 хүнд 3 дахь давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 8 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарласан 17 хүнд шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 жолооч, Замын-Үүдтйн боомтоор орж ирсэн 23 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдөр сайн мэдээтэй, 2 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Цэргийн сургуулийн 19 настай оюутан 56 хоног эмчлэгдээд 37 настай оюутан 42 хоног эмчлэгдэн
Монгол Улсад онош батлагдсан 227 тохиолдол байгаагаас 197 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор 30 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 27 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна. Эмчилгээнд чихрийн шижин өвчтэй нэг хүн, 1 жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгэж байна.
Өчигдөр ажиглах байрнаас нэг жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчран төрүүллээ, хүүтэй болсон.
Өнөөдөр орой 00:01 цагт 250 хүнтэй Истанбулын онгоц бууна. Бид бэлтгэлээ базаан хүлээж байна” гэв.
Сэтгэгдэл (0)