Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 51 цэргийн 18-аас нь корнавирус илэрлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “VII сарын 14-нд нийт 408 хүнд шинжилгээ хийхэд 390 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өчигдөр Афганистанаас ирсэн 51 цэргийн 18-аас нь корнавирус илэрч 33-аас нь коронавирус илрээгүй.

Тандалтын зорилгоор 5 сорьц, ажиглах байранд тусгаарлагдсан 262 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 42 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн дөрвөн жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр гурван хүн эмчлэгдэн ХӨСҮТ-өөс гарч байна. 20 настай эрэгтэй 61 хоног, 18 настай эрэгтэй 52 хоног, 18 настай эмэгтэй 40 хоног эмчлэгдэн гарлаа. Монгол Улсад онош батлагдсан 261 тохиолдол байгаагаас 207 тохиолдол нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 54 хүн эмчилгээ, тандалт, хяналт дор байна” гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай