Өнөөдөр хоёр хүн эмчлэгдэн ХӨСҮТ-өөс гарлаа

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, "VII сарын 15-ны өдөр гурван лабораторид нийт 184 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Нэг нь V сарын 29-нд ОХУ-аас ирж, онош нь батлагдсан 20 настай оюутан эмэгтэй. Нөгөө нь 30 настай эмэгтэй бөгөөд Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүн байна.

Нийт батлагдсан тохиолдол 261 үүнээс эдгэрсэн 209 байна. Эмчилгээнд байгаа 52 хүний биеийн байдлыг үнэлбэл, 51 нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа. Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 428 хүнээс гурвыг нь сэжигтэй гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан. Ирсэн хүмүүсийн сорьцыг цуглуулах ажил эхэлсэн байгаа" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай