Шарилжгүй Улаанбаатар-5 аян өнөөдрөөс эхэлж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Шарилжгүй Улаанбаатар аяныг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд 5 дахь удаагийн аян өнөөдөр эхэлж байна.

Аян 2 үе шаттай явагддаг бөгөөд 1-р үе шат 2020 оны 07 сарын 16-ны өдрөөс 07 сарын 30, 2-р үе шат 2020 оны 08 сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд зохион байгуулагддаг, учир нь хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрч авдаг.

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, далан, гуу жалга, Орон сууц, гэр хороолол дунд, эмнэлэг, сургууль цэцэрлэг, аж ахуйн нэгж, байгууллагын хашаанд ургасан шарилж зэрлэг ургамлыг устгах бөгөөд Аяны хүрээнд УБЗАА-наас ажил эрхэлдэггүй 136 иргэнтэй гэрээ байгуулан хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас, хэрэглэл, автомат хадуур зэрэг багаж хэрэгслээр хангаж өдрийн хоол, урамшууллыг шийдвэрлэн ажиллуулж байна.

Шарилжгүй улаанбаатар аяны хүрээнд 2017 онд 2,7 сая м.кв, 2018 онд 4,2 сая м.кв, 2019 онд 4,2сая мкв талбайн шарилж, лууль, зэрлэг ургамлыг цэвэрлэж устгасан бөгөөд энэ онд 4,8 сая мкв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэж, устгахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

 

 

 

  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)