Хөвсгөл далайн ус руу уулын үерийн ус орж байгаа болох нь тогтоогдсон

Энэ оны 07 дугаар сарын 16-ны өдрийн оройн 18 цагаас эхлэн Хөвсгөл аймгийн Анчигасын даваа орчим үйл ажиллагаа явуулдаг Agartha Resort жуулчны бааз Хөвсгөл далай руу бохироо цутгаж байна гэх мэдээлэл цахим, олон нийтийн сүлжээгээр нийтэд тархсан. Үүний дагуу тус цагдаагийн газрын Хатгал тосгон дахь цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ганболдоор ахлуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтэн, ОБГ-ын Хатгал тосгон дахь Гал унтраах 69 дүгээр ангийн алба хаагч, Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргааны усны чанар, экологийн төлбөр тооцох мэргэжилтэн, Хатгал тосгоны цаг уурын усны мэргэжилтэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг завиар тухайн газарт очиж ажиллалаа.

Бохир цутгагдаж байна гэх газар нь Хатгал тосгоны төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт усан замаар 68 км зайтай далайн зүүн эрэг дагуу байрлах Балчиргант гэх нэртэй газар бөгөөд газар дээр нь шалгалтын ажиллагааг явуулахад далайн ус руу уулын үерийн ус орж байгаа болох нь тогтоогдсон. Цахим сүлжээнд тархсан зураг дээр нуурын эрэгт цагаан өнгийн хоолой байрлуулсан мэт харагдсан зүйлийг шалгахад үерийн ус цутгаж байгаа хэсэгт ясажсан цагаан өнгийн 4 метрийн урттай ёзоор модны хэсэг байсан. Ажлын хэсэг тухайн газрын ус , хөрснөөс зориулалтын з төрлийн тусгай багаж ашиглан дээж авч үзэхэд хөрс болон ус ямар нэгэн бохирдолгүй хэвийн гэсэн дүгнэлт гарсан.

Мөн далайн ус бохирлогдсон гэх газраас Agartha Resort жуулчны баазын үйл ажиллагаа явуулж байгаа газар хүртэл усан замаар 20 орчим км зайтай юм.
 

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (127.0.0.1)

    2020-07-20

    сайн ажиллажээ. Ийм л байх ёстой байхаа төрийн албаныхан баярлалаа