Тарваган тахал бол олон улсын хөл хориот, байгалийн голомтот халдварт өвчин

Тарваганы гаралтай эд зүйл хэрэглэхгүй байх, суурьшлын бүсэд тарвага үхсэн, амьтанд бариулсан байдалтай тааралдвал нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчид яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

Тарваган тахал нь олон улсын хөл хориот, байгалийн голомтот халдварт өвчин бөгөөд дараах замаар хүнд халдварладаг.

Шууд хавьтлын зам - өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүтэн байдал алдагдсан үед болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд, зүйлстэй хамгаалах өмсгөлгүйгээр харьцсанаас арьсны болон булчирхайн хэлбэрийн тахлаар өвчилнө.

Дам халдварын зам - мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, цус сорогч үе хөлтөн хазуулах зэрэг тохиолдлуудад халдварлана.
Агаар дуслын зам - тарваган тахлын уушигны хэлбэрээр өвчилсөн хүн түүний нэгдүгээр хавьтлаас халдварлана.
Хоол хүнсний зам - тахлаар өвчилсөн тарваганы мах, махан бүтээгдэхүүнийг дутуу боловсруулан хэрэглэх явцад халдварлана.


 Нийслэлийн Байгаль орчны газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)