Токиогийн олимпын шинэ хуваарийг танилцуулав
- 2020-07-20
- Дэлхий
- 0
Токиогийн олимпын наадмын тэмцээний шинэ хуваарийг зохион байгуулагчид танилцуулжээ. Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори.Олон улсын олимпын хорооны цахим бага хурлын үеэр энэхүү мэдээллийг танилцуулсан байна.
Түүний мэдээлснээр, олимпын наадам 2021 оны долоодугаар сарын 23-наас 17 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Тамирчид спортын 33 төрлийн 339 тэмцээнд хүчээ сорино. Зохион байгуулагчид тамирчдын байрлах газар болон бусад байгууламжийг төлөвлөж байсан газрууддаа товлосон учраас өмнөх хуваарьт өөрчлөлт оруулаагүй байна. Харин зарим арга хэмжээний цагийн хуваарьт өөрчлөлт хийжээ. Марафон, спорт алхалтын тэмцээнийг Саппоро хотод зохион байгуулна.
Медаль гардуулах ёслол Токиогийн шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Уг байгууламжид мөн олимпын нээлт, хаалтын ёслол болох юм.Эрэгтэй, эмэгтэй марафон гүйлтийн тэмцээний шагнал гардуулах ёслол олимпын хаалтын ёслолын үеэр болно.
Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнийг Токиогийн олимпын наадмын сүүлийн өдөр зохион байгуулах бол эмэгтэйчүүдийн тэмцээн нэг өдрийн өмнө болох хуваарьтай байна.
Б.Номуун
Сэтгэгдэл (0)