Ховд, Онон, Балж, Сөгнөгөр голууд үерийн аюултай түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна
- 2020-08-03
- Байгаль орчин
- 0
Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Хангай нурууны арын Урдтамир, Хойдтамир Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, Сөгнөгөр зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-110 см нэмэгдэж, Хархираа, Чигж мөн Хэрлэн, Бэлтэс, Тэрэлж зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см даван үерлэж, Ховд, Онон, Балж, Сөгнөгөр голууд үерийн аюултай түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс
Сэтгэгдэл (0)