Хөмрөгийн үржлийн хоёр шинэ нутгийг олж илрүүлжээ

Дэлхийн хэмжээнд устаж болзошгүй ангилалд багтсан Янковскийн хөмрөгийн үржлийн хоёр шинэ нутгийг зүүн аймгаас олж илрүүлсэн байна. Хөмрөгийн шинэ нутгийг Монголын шувуу хамгаалах төв болон зүүн бүсийн дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргааны хамтарсан баг “Зүүн бүсийн Хялганат хээрийг дэлхийн өвд орох боломжтой эсэх" хээрийн урьдчилсан судалгааны үеэр олжээ. Хөмрөг нь манай оронд өмнө нь хоёр удаа бүртгэгдсэн ч үржлийнх эсэх нь тодорхойгүй байсан аж. Зүүн Азийн хэмжээнд хамгийн түрүүнд устах магадлалтай шувуудын жагсаалтыг тэргүүлж байгаа хоёр зүйл шувууны нэг бөгөөд амьдрах орчны алдагдалд хамгийн ихээр өртөөд байгаа юм.

 

Монгол оронд хөмрөгийн үржлийн нутаг шинээр олдсоноор энэ зүйлийн дэлхийн үржлийн хамгийн баруун цэг болоод зогсохгүй Зүүн хойд Азийн хэмжээнд эндемик ангиллын тархалтыг нэмэгдүүлж байна.

 

Түүнчлэн Монголын шувуу хамгаалах төвийнхөн эргийн шувуудыг судлахаар болжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Чух нуураар дайран өнгөрдөг шувуудад судалгаа хийхээр болсон байна. Монголын шувуу хамгаалах төвийн намрын судалгааны баг дээрх ажлыг эхлүүлэх юм. Эргийн шувуудын намрын нүүдэл өнгөрсөн сарын дундаас эхэлсэн ч намрын нүүдлийн идэвхжил Чух нууранд наймдугаар сарын эхээр нэмэгддэг аж. Энэхүү хээрийн судалгаанд Монголын шувуу хамгаалах төв, ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лаборатори, зүүн бүсийн Дархан цаазат газруудын “Дорнод" хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын судлаачид болон МУИС, МУБИС-ийн Биологийн тэнхим, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн оюутнууд Эргийн шувуу гэдэг болон усан сангийн амьдрах хавтгаалж, хилэн жигүүрт зэрэг оролцох аж. нь гол, нуур эрэг орчмоор элсэг, цууцал, шувууд юм. Дээрх шувууд нь алс нүүдэллэдэг, ус намгархаг газрын бохирдлын чухал индикатор болдог. Бууж амралгүй 8000-10000 км алс нислэг Нүүдлийн замдаа 22 улс орныг дамждаг, хүний нөлөөнд олноор өртдөг шувуу юм. Манай оронд нийт 58 зүйл эргийн шувууд нутагладаг ажээ.

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)