А.Амбасэлмаа: 16 хүн эдгэрч, 441 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
- 2020-08-06
- Видео
- 0
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 441 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Үүнд Сиатл-Улаанбаатар чиглэлээр ирсэн 256, мөн Халдвартын эмнэлэгт, Дорнод, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан хүмүүсийн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй.
Өнөөдөр 16 хүн эдгэрч, дараагийн сувиллын тусгаарлалтад шилжлээ. Манай улсад 293 тохиолдол батлагдсанаас 260 нь эдгэрсэн. 33 хүн эмчлүүлж байна.