2,9 сая толгой бог малыг угааж, 5700 гаруй хашаа хороог ариутгах ажлыг өрнүүлж байна

Мал эрүүл бол хүнс эрүүл. Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт мал сүргийг угаах, хашаа хороог ариутгах ажлыг тусгасан. Бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийн 2,9 сая толгой бог малыг угаах, 5764 хашаа хороог ариутгах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлыг хийснээр мал сүргийг гадны шимэгч хорхойн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхэд ач холбогдолтой юм.

Мөн өвөлжөө бууц, хашаа хорооны ариутгал халдваргүйтгэлийг хийсний үр дүнд шимэгч хорхойн өвчнийг үүсгэгчийг устгах, халдвар тархах замыг таслан зогсооход нөлөөлнө.

Монголын мэдээ сувгийн Өмнөговь аймаг дахь сурвалжлагч А.Үүрийнтуяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)