Ямар тохиолдолд тарваган тахлын халдвар авах эрсдэлтэй вэ
- 2020-08-11
- Байгаль орчин
- 0
Тарваганы гаралтай эд зүйл хэрэглэхгүй байх, суурьшлын бүсэд тарвага үхсэн, амьтанд бариулсан байдалтай тааралдвал нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчид яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.
1. Өвчтэй тарвага агнах, арьсыг нь өвчих, махыг нь эвдэх явцад арьс салстын шархаар дамжин халдвар авах эрсдэлтэй.
2. Тарваган тахлын халдвар авсан өвчтөнийг асрах, болон сувилах үед бусад халдвартай эд зүйлстэй харьцах үед халдвар авах эрсдэлтэй.
3. Мэрэгч амьтны бөөс бүүрэгт хазуулсан тохиолдолд халдвар авах эрсдэлтэй.
Сэтгэгдэл (0)