А.Амбасэлмаа: 487 хүнд шинжилгээ хийхэд 4 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
- 2020-08-13
- Видео
- 0
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-д элэгний хатуурал, элэг бөөрний хам шинжийн дутагдалтай хүн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа тухай мэдээлсэн. Тус өвчтөн өнгөрсөн шөнө нас барсан.
Тэрээр халдвартад 11 хоног эмчлэгдсэн. Наймдугаар сарын нэгэнд Сөүл-Улаанбаатарын онгоцоор биеийн байдал маш хүнд ирсэн.
Энэ хүн коронавируст халдвараар бус элэгний хатуурал, элэг бөөрний хам шинж хавсарсан тохиолдлын улмаас нас барлаа. Дөрвөн удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй" гэлээ.
Түүнчлэн өчигдөр 487 хүнд шинжилгээ хийхэд 4 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингээд нийт батлагдсан тохиолдол 297 боллоо. ХӨСҮТ-д 28 хүн эмчлэгдэж байна.