А.Амбасэлмаа: 546 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, харин таван хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр ХӨСҮТ, Дарханд нийт 546 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн 21, 22, 26, 31(2) настай гээд нийт 5 энхийг сахиулагч эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн нийт 298 тохиолдол бүртгэгдсэнээс 288 нь буюу нийт халдвар авагсдын 96,16 хувь нь эдгэрсэн.

ХӨСҮТ-д одоо 10 хүн эмчлэгдэж байгаагаас 2-ынх нь бие хүндэвтэр байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Өчигдөр Японд шинээр 1034 тохиолдол бүртгэгдэн, 14 хүн энджээ. Сүүлийн 10 хоногт амиа алдах хүний тоо эрс нэмэгдэж байна. БНСУ-д 322 хүн шинээр халдвар авснаас 17 нь гаднаас иржээ.

Аж үйлдвэрийн үйл ажиллагаа саатаж байгаа ч байгаль экологийн хувьд эерэг үзүүлэлттэй байгааг олон улсын мэргэжилтнүүд хэлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай