Парламентын гишүүд, шүүгч, прокурорын эсрэг ОХУ-ын авлигатай хийж буй тэмцлийг эрчимжүүлэхийг европын зөвлөлөөс уриалав

Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (Group of States Against Corruption, GRECO)-ийн шинжээчид ОХУ-ын авлигатай тэмцэж буй үйл ажиллагаанд зарим нэг ахиц байгаа ч цаашид “хийгдэх шаардлагатай ажлууд байна” хэмээн дүгнэжээ. Цаашид парламентын гишүүд, шүүгчид, прокуроруудын авлигатай тэмцэх шаардлагатай байгааг онцолсон.

Хууль тогтоох үйл явцыг ил тод болгох, хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зэрэг нь өөрчлөх эрх гэхээсээ илүүтэй ерөнхий дүрэм болжээ гэж үнэлгээний тайланд дурдсан байна. 2017 онд болсон сүүлийн үнэлгээнээс хойш ОХУ нь хэрэгжүүлбэл зохих 22 зөвлөмжийн 9 зөвлөмжийг хэсэгчлэн хэрэгжүүлсэн байна.

Авлигатай тэмцэх улсуудын бүлэгт Европын зөвлөлөөс гадна Беларус, АНУ зэрэг 50 гаруй улс багтдаг байна. Европын зөвлөлд ОХУ, Турк зэрэг 47 улс нэгдсэн. Тус бүлэг ардчилал, хүний эрхийн чиглэлээр зөвлөмжүүд гарган ажилладаг.

 

Эх сурвалж: www.themoscowtimes.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)