Мал, амьтны шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж байна
- 2020-08-27
- Орон нутаг
- 0
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/775 дугаар захирамж ‘Мал, амьтны шимэгчлэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээ авах тухай’ Налайх дүүргийн Засаг даргын 2020оны 08 дугаар сарын 13-ны А/266 дугаар захирамж ‘Мал, амьтны шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тухай’ захирамжийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгуулагдаж байгаа тул иргэд малчид, мал бүхий иргэд та бүхэн мал амьтнаа шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулна уу.
Нийт шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 86800 толгой мал амьтан хамруулахаас 42520 мал амьтан хамрагдаж 48.9%-тай явагдаж байна. Мөн Налайх дүүргийн Засаг даргын 2020оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ‘Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай’ захирамжийн дагуу Төл малд бруцеллёзийн вакцинжуулалт хийгдэж байна.
НДЗДТГ-н Худалдаа, Үйлдвэрлэл, Үйлчилгээний хэлтэс
Сэтгэгдэл (0)