"Ковид-19" халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.08.31/ ээлжит мэдээлэл хийлээ.

- 2020.08.30-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 678 хүний /PCR/ шинжилгээгээр "Ковид-19" халдварын тохиолдол илрээгүй байна.

 НИЙТ ШИНЖИЛГЭЭ:

- 08.29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүн,
- 08.11-нд Праг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 248 хүн /давтан/,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 44 жолооч,
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34 хүн,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн,
- Тусгаарлан ажиглах байруудад байгаа 87 хүн /давтан/,
- Тусгаарлан ажиглах байруудад ажиллаж буй 3 эмч, ажилтны шинжилгээнд халдвар илрээгүй байна.

- ХӨСҮТ-д нийт 27 хүн тусгаарлагдаж байна.
- Эдгээрээс 6 нь коронавируст халдвартай өвчтөн бөгөөд биеийн байдал хөнгөн оноштой байгаа юм.

- Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 3429 хүн байна.
- Өчигдөр 301 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 328 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.

- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 301 бөгөөд эмчлүүлж эдгэрсэн 295 хүн байна. Үүнд:
- ХӨСҮТ-өөс сувилалын газруудад шилжсэн 29 хүн,
- Гэрийн тусгаарлалтанд шилжсэн 40 хүн,
- Ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 226 хүн байна.

 

 Эрүүл мэндийн яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай