36 тооны тарвагыг иргэдээс худалдан авч хадгалж байсныг хураан авлаа

Архангай аймгийн цагдаагийн газраас аймгийн хэмжээнд хууль бусаар тарвага агнах зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, аймгийн төвд тарваган тахал зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Экологийн ажил хариуцсан байцаагч нар хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

Гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэргэжлийн байгууллагуудаас тогтмол өгсөөр байтал иргэд нойтон тарвагыг тээвэрлэж, аймгийн төвд нэвтрүүлсэн үйлдэл таслан зогсоогдохгүй байна.

Тухайлбал: 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнэбулган суманд оршин суудаг иргэн “Э” нь өөрийн эзэмшлийн хашаа байшиндаа 36 тооны тарвагыг иргэдээс худалдан авч хадгалж байсныг хураан авч, зөрчлийн хэрэг нээн, Зооноз өвчин судлалын төв рүү 36 тооны тарвагыг хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9. тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглох тухай заасан байдаг.

Иймд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн газраас зөвлөж байна.

Архангай аймгийн цагдаагийн газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)