Монгол цэргийн нэгдсэн холбооны Говьсүмбэр аймаг дахь салбархолбоо байгуулагдлаа

Монгол цэргийн нэгдсэн холбооны зөвлөх, бригадын генерал Д.Ганбаатар, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн цагдаагийн хурандаа Ж.Бумнанжид, доктор Ж.Цогтсугар, ажлын албаны ажилтан хурандаа Л.Болдбаатар, Онцгой байдлын байгууллагын ахмадын хорооны төлөөлөл хурандаа М.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 9 дүгээр сарын 3-ны өдөр Говьсүмбэр аймагт айлчилж аймаг, орон нутгийн удирдлага болон ахмад дайчин Б.Зундуй, хууль, хүчний байгууллагын дарга нар, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, ШШГГазар, Хилийн цэрэг, Тагнуулын байгууллагаас тэтгэвэрт гарсан үе үеийн ахмадуудтай уулзалт зохион байгуулав.

Тус ажлын хэсэг Монгол Цэргийн нэгдсэн холбооны салбарыг Говьсүмбэр аймагт байгуулж, салбарын тэргүүн, нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн 15 гишүүдийг нэр дэвшүүлэн сонгон баталгаажуулж холбооны тэргүүний батламж, тугийг гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Монгол цэргийн нэгдсэн холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар холбооны тэргүүнээр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Билэггүмбэрэл, нарийн бичгийн даргаар бэлтгэл хурандаа Э.Шоовдор нар олонхийн саналаар сонгогдон томилогдов.

Мөн Монгол цэргийн нэгдсэн холбооны гишүүд болон Говьсүмбэр аймаг дахь Монгол цэргийн холбооны салбарын удирдах зөвлөлийн гишүүд, аймгийн хууль, хүчний байгууллагын удирдлагууд, ахмад дайчин Б.Зундуйн хамтаар “Орос цэргийн алдар”-ын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.

 

 

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)