Тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээ хийлээ
- 2020-09-10
- Орон нутаг
- 0
Баянхонгор аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төвийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 08 дугаар сарын 10-аас 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Түй-Шаргалжуутын цурав голомтын 36,000 га талбайд тарваган тахал өвчний байгалийн голомтын гүнзгийрэл шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Гүнзгийрэл шинжилгээгээр тарваган тахлын үндсэн агуулагч амьтад болох мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтыг тогтоох болон байгалийн голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжлийг тогтоох зорилгоор мэрэгч амьтад, тэдгээрийн сэг зэм, гадны шимэгч, махчин шувуудын гулигдас зэрэг 336 материал цуглууллаа. Цуглуулсан дээжинд тарваган тахлын үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээ хийж байна.
Шинжилгээ хийх хугацаанд Өлзийт сумын Нарийн гол, Шуургач, Халиут, Агуйт, Ар агьтад нутаглах 121 хүнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт зохион байгуулж, 100 ширхэг санамж материал тараан ажилласан.
Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Сэтгэгдэл (0)