Ерөнхийлөгчийн хуулийн төсөл парламентын босго давах уу?

Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэр нэгэн өндөр настан гомдол дайжээ. Шүүх байгууллагатай холбоотой. Тэрбээр шүүх үнэн үг сонсохоо байсныг дурдаад асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Мөн “Иргэн хүнийхээ хувьд үнэхээр туйлдаж, гадуурхагдаж ирлээ" хэмээн учирлажээ. Шүүгч нарыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй нэгдүгээр хүнд хэлсэн ахмад настны үг тийм сүлжээнд дөрвөн чиглэлээр ч оргүй биш. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд шүүх байгууллагыг тойрсон ужгирсан тогтолцооны хохирогч нь болж яваагаа тухайн иргэн Төрийн тэргүүнд аминчлан захьсан хэрэг. Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрддэг. Ингэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилдог.

Харин улс төрийн шалтаг, шалтгаан, цаг үеийн тодорхой нөхцөл байдлын нөлөөгөөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай манай улсын аж үйлдвэрийн томоохон төв, тухаи хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулсан нь жил хагасын өмнөх үйл явдал. Энэ хүрээнд хууль, шүүх байгууллагын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу томилж, чөлөөлдөг болсон юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүрдүүлж, Төрийн тэргүүн даргалдаг. Тиймдээ ч дан ганц шүүх бус хуулийн байгууллагын томилгоо бүхэлдээ Ерөнхийлөгчөөс хамаарахаар болсныг шүүмжилж, эсэргүүцэх гишүүн олон байв.

 

Угтаа бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохыг хориглосон Үндсэн хуулийн “хориг”-той. Гэвч тэдгээрийн удирдлагын томилгоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүнийг даргалдаг Ерөнхийлөгчөөс хамаарахаар болсон нь нийгэм, улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулж эхэлсэн гэсэн үг.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой хэсэг нь “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах" үндсэн чиглэлийн хүрээнд хийгдсэн байдаг. Улмаар. УИХ-ын энэ оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ‘‘Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-т

-Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог байгуулах, түүний чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, журмыг хуулиар тогтоох;

-Шүүхийн сахилгын хороо нь хөндлөнгийн нөлөөллөөс ангид байж, төвийг сахиж хараат бусаар шийдвэр гаргаж, шүүгчийг сахилгын шийтгэлийн журмаар албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын бусад шийтгэл ногдуулах замаар шүүгчийн ёс зүй, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;

-Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах ажлын туршлагатай хуульчид, нэр хүндтэй иргэд, хууль зүйн өндөр мэргэшилтэй эрдэмтдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институцээс тэнцвэртэй бүрдүүлэх зарчмыг хуульчлах зэрэг асуудлыг тусгасан байдаг.

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулсныг ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр тогтжээ. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс агаар нэг хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан нь өнгөрсөн дөрөвдүгээр сар. Эндээс нэг асуулт урган гарч ирж буй нь намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан шүүх байгууллагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн санаачилга парламентаас дэмжлэг хүлээж босго давах эсэх тухай. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг унагааж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсныг дангаар нь хэлэлцээд явах уу, эсвэл хоёуланг нь нэгтгэх үү гэдэг нь цаг хугацааны асуудал болж байна.

Учир нь, Ерөнхийлөгч болон Монголын Хуульчдын холбооны боловсруулан төслийг өнгөрсөн гуравдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлж, тухайн яамнаас боловсруулж буй хуулийн төсөлтэй нэгггэх эсэх Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх тухай санал тавьсан ч хүлээж аваагүй аж. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Ерөнхийлөгчийн саналд тусгаснаар шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ачаалал, маргааны тоо нэмэгдэж байгаатай уялдуулан УИХ-аас 2016 оны 42 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон тухай дурджээ. Гэвч өнөөгийн байдлаар анхан шатны шүүхэд 361, давж заалдах шатны шүүхэд 104, нийт 481 шүүгч ажиллаж байгаа аж. Улсын төсөвт баталсан цалингийн сан хүрэлцээгүйн улмаас хэрэг маргааны өсөлт, шүүхийн ачаалалтай уялдуулан шүүгч шинээр томилж ажиллуулах боломжгүй болж, ажлын ачаалал эрс өсч буй тухай ч дурдсан байна. Тухайлбал, “Хөгжлийн санаачилга бодлогын судалгааны төв”-өөс 2018 онд хийсэн шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгаагаар анхан шатны шүүхийн нэг шүүгчийн жилд шийдвэрлэх хэрэг маргааны тоо нь иргэний хэргийн хувьд 200, эрүүгийн хэргийн хувьд 75, захиргааны хэргийн хувьд 42 байх нь хэвийн ачаалал гэж дүгнэжээ. Гэтэл бодит байдалд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч жилд дунджаар 300 гаруй хэрэг хянан шийдвэрлэж байгаа гэнэ.

 

Цаашлаад шүүхийн хүний нөөцийн хүрэлцээгүй байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацаа хэтрэх, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийг чирэгдүүлэх, улмаар шүүхийн шүүн таслах ажиллагааны чанарт муугаар нөлөөлөх нөхцөл байдалд хүргэж эхэлжээ. Шүүх хуралдааны танхим хүрэлцэхгүйн улмаас хэргийн оролцогчид өмнөх шүүх хуралдаан дуустал хүлээх, шүүх хуралдаан хойшлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах нөхцөл байдал үүссэнийг мөн онцолсон байна.

 

Нөгөөтэйгүүр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн мэргэжлээрээ ажилласан жилийг 10-аас доошгүй байхаар, мөн гишүүдийг улс төрийн болон бусад нөлөөллөөс ангид байлгах үүднээс гишүүнд тавигдах шаардлагыг нэмэгдүүлжээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг хараат бус, хариуцлагатай ажиллах суурийг тавих гурван чухал өөрчлөлтийг оруулсан байдаг. Нэгдүгээрт, ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг тодорхой зааж өгсөн юм. 1992 оны Үндсэн хууль батлах үед НҮБ-ын хоёр шинжээч “Монгол Улс ШЕЗ гэх байгууллагыг Үндсэн хуульдаа зааж байгаа нь зөв зүйтэй. Үндсэн хуульдаа зааж өгөхгүй бол ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг нь парламент байн байн өөрчилж шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлтэй” гэж анхааруулж байжээ.

Үүнийг нь тухайн үеийн Ардын Их Хурал хүлээж аваагүй баталсныг судлаачид хэлдэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг заагаагүй орхисон нь энэ. Үүнээс болж, сүүлийн 27 жил ШЕЗ-ийн бүрэлдэхүүн дөрвөн удаа өөрчлөгдөж иржээ. Ингэхдээ эхэн үед нь Хууль зүйн сайд хэт нөлөөтэй оролцож байсан бол дараа нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргалснаар дотоод хараат бус байдлыг эрсдэлд оруулсан гэж үздэг. Харин өнөөдөр ШЕЗ-ийн дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилж түүнээс хэт хамааралтай болсон нь хэн бүхний нүдэнд ил явдаг асуудал.

ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг байнга өөрчилж тогтворгүйжүүлэх замаар өөрсдийн нөлөөг оруулж ирсэн эрсдэлийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хааж өгсөн нь энэ юм. ШЕЗ-ийн бүрэлдэхүүний бүрэн эрхийг дөрвөн жилийн хугацаатай ажиллах 10 гишүүнээс бүрдэнэ гэж хатуу заажээ. Эдгээр арван гишүүний тавыг нь шүүгчид дотроосоо сонгох юм. Улс төрийн нөлөөнд орохоос саармагжуулна гэж үзсэн хэрэг. Үлдсэн тав нь шүүгч бус гишүүнээр нээлттэйгээр нэр дэвшүүлж томилохоор болсон. ШЕЗ-ийн 10 гишүүн дотроосоо даргаа сонгохоор тусгасан нь бие даасан байдлыг дээшлүүлэх суурь болно гэсэн үг.

Хоёрдугаарт, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллахуулахаар болсон нь шүүгчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хамгаалахад ач холбогдолтой. Шүүхийн сахилгын хороог байгуулснаар шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоо тогтвортой, үр нөлөөтэй болгох юм. Цаашлаад өнгөрсөн 27 жилийн хугацаанд бий болсон гурван удаа өөрчлөгдөж залгамж чанар нь алдагдаж, улстөрчдийн нөлөөлөлд орох эрсдэл үүсгэж байсныг үгүй болгож буйгаараа онцлог. Хамгийн чухал нэг асуудал нь ШЕЗ-д төвлөрсөн эрх мэдлийг багасгаж, Шүүхийн сахилгын хорооны ажилд зүй бусаар хутгалдан ордог байдлыг арилгах учиртай. Одоо ШЕЗ шүүгчийг шилж олох, бодлого, менежмент, төсвийг хэрэгжүүлэхээс гадна шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулахад хамгийн нөлөөтэй оролцдог. Энэ төвлөрсөн эрх мэдлээр дамжуулан ШЕЗ шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахаасаа илүүтэй хараат бус байдалд нь халдах, урвуулан ашиглах эрсдэл оршсоор иржээ. 

 

 

Олон улсын туршлага ч гэсэн шүүхийн захиргааны эдгээр эрх мэдлийг аль болох хуваарилж өөр өөр институцэд хариуцуулах нь шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэдэг байна.

 

 

Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн саналаар шүүхийг тойргийн журмаар байгуулж болохоор заажээ. Жишээлбэл, хэд хэдэн дүүргийг хамруулсан шүүхийг байгуулж болно. Ингэснээр шүүхийн ачааллыг жигдрүүлэх, мэргэшүүлэх, улмаар иргэний шударгаар шүүлгэх эрхийг илүү сайн хангахад хөшүүрэг болох учиртай.

Ийнхүү жил гаруйн өмнө Үндсэн хуульдаа гар хүрч, түүхэн үүргээ гүйцэтгэсэн МАН энэ удаад ч дарга биш иргэн төвтэй, хяналттай, хариуцлагатай шинэ цагийн шүүхийг байгуулах цаг үеийн шаардлагын өмнө дахин ирээд байна.

 

 

Г.Эрхэс

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)