Замын-Үүд боомтоор хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүй хүнсний бүтээгдэхүүн импортлохыг завджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 10-ны өдөр хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохоор завдсан зөрчлийг хилийн Мэргэжлийн хяналтын албанаас илрүүллээ.

Тухайлбал, экспортлогч орны хорио цээрийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй сам хорхой 16 кг, хясааны мах 4 кг, амталж дарсан дун 4 кг, амталсан хавч 18 кг, хясаа 18 кг, наймаалжны мах 20 кг, загасны нурууны цул мах 20 кг, хөлдүү загас 18 кг, хөрстэй цэцэг 176 ширхэг бараа бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, хураан авч устгалд оруулсан байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)