Мөнгө угаахтай тэмцэх нэгдсэн зохицуулалт шаардлагатай
- 2020-09-15
- Дэлхий
- 0
Европын холбооноос мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх явдалтай илүү үр дүнтэй тэмцэхийн тулд гишүүн улс орнууд зайлшгүй хэрэгжүүлэх шинжтэй нэгдсэн зохицуулалтыг бий болгох шаардлагатай хэмээн Европын банкны газраас мэдэгдлээ.
Тус газраас мэдэгдэхдээ Европын холбооны нэгдсэн хууль тогтоомжийг бэхжүүлж мөрдөх нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудлаар улс орнуудын олон ялгаатай арга, хандлагуудыг арилгах, хийдлийг нөхөх боломжтой гэсэн юм.
Одоогийн байдлаар Европын холбооны гишүүн 27 улсын хууль тогтоомж мөрдөгдөж байгаа ч зохицуулалтын хувьд нэгдсэн бус байна.
Европын холбооны хэмжээнд нэгдсэн зохицуулалтыг бий болгосноор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилгоор холбооны санхүүгийн системийг ашиглахаас урьдчилан сэргийлэх, улс орнуудын хоорондын уялдааг хангах боломжтой гэжээ.
Эх сурвалж: www.reuters.com
Сэтгэгдэл (0)