Номын сантай цөөхөн уурхайнуудын нэг нь манайх
- 2020-09-07
- Сурталчилгаа
- 0
1983 онд компанийн захиргааны байр ашиглалтанд орсон тэр үед тухайн үеийн уурхайн удирдлагууд “Техникийн номын сан” нэртэй номын сан байгуулж орон тооны номын санчтай, ажилтан бүр номын сангийн карттай, Орос Монгол инженерүүд мэргэжлийн чиглэл бүрийн номоо захиалан авч уншдаг байсан түүхтэй. 1990-ээд оны сүүл үеэс номын сангаа тогтмол ажиллуулахаа больж хуучны номнуудаа хадгалах байр төдий байсан НОМЫН САНГ компанийн Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Хорооны хамт олны санаачлагаар 2018 онд сэргээн засварлаж, ажилтнуудаас номын хандив авч дахин нээсэн.
Тэгвэл ҮЭН Хорооныхон маань номын сангаа ажилтнууддаа улам ойртуулж компанийн захиргааны нэг давхарт шилжүүлэн тохижууллаа. Уул уурхай, утга зохиол, нийгэм соёл, хууль эрх зүй, эдийн засаг, эрүүл мэнд, менежментийн чиглэлийн 1000 гаруй номын фондтой, тогтмол үйл ажиллагаатай номын сангаараа уурхайчид маань тогтмол үйлчлүүлэх бизээ.
Мэдлэгт суурилсан хөгжлийг бүтээх зорилготой уурхайчдын номын сан өдөр бүр 08:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Сэтгэгдэл (0)