Ихэнх нутгаар цаг агаар сэрүүсэж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Есдүгээр сарын сүүлийн 10 хоногт ихэнх нутгаар цаг агаар сэрүүсэж, цасан шуурга шуурахыг УЦУОШГ-аас анхааруулж байна.  

Есдүгээр сарын 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Маргааш нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Мөн сарын 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрч, өдөртөө 10-15 градус дулаан байх төлөвтэй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)